Япон дахь Монгол Оюутны Холбоо

Welcome Guest 

Show/Hide Header

Welcome Guest, posting in this forum requires registration.





Pages: [1]
Author Topic: Азийн оронд суралцаж байгаа Монгол оюутны спортын "УНИВЕРСИАД" их наадам
batchunag
Administrator
Posts: 3
Avatar of %s
Post Азийн оронд суралцаж байгаа Монгол оюутны спортын "УНИВЕРСИАД" их наадам
on: February 26, 2013, 00:16

Универсиад наадам
Image
Монголын оюутны спортын III наадамтай холбогдуулан Ази, Европийн оронд суралцаж байгаа Монгол оюутны спортын "УНИВЕРСИАД" их наадам 2013 оны 4 сард сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн 3 төрлөөр зохиогдох гэж байна. Азийн бүсийн наадам нь Бээжин хотноо явагдах бөгөөд, тус бүс нутгийн их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудыг хамруулан оролцуулах юм.
Бүсийн шигшээ тоглолтонд оролцох өөр хот, улсаас ирж байгаа оюутан, багш нар нь байр, хоол, унааны зардлаа тухайн баг, тамирчнаа оролцуулж буй сургууль, ивээн тэтгэгч байгууллагатайгаа хамтарч өөрсдөө хариуцна. Харин наадамд оролцохоор ирэх төлөөлөгч нарыг Бээжинд очиход нь угтан авах, үдэх, байрлах газрыг сонгоход нь Бээжинд байгаа ЭСЯ-наас туслалцаа дэмжлэг үзүүлнэ.
Дүнг их наадмын зааврыг үндэслэн гаргах ба спортын төрлүүдэд байр эзэлсэн сургуулийн баг, тамирчдыг их наадмын өргөмжлөл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Энэхүү наадамд оролцох сонирхолтой баг тамирчдыг бидэнтэй холбогдохыг хүсэе.  Бид элчин сайдын яамтай хамтран оюутнуудаа дэмжих чиглэлээр ажиллах болно. 
Жич:  Наадамд зөвхөн Монгол оюутан оролцох ба Япон улсаас төлөөлөн явах тамирчидийг эцсийн байдлаар Япон дахь Монгол    Оюутны Холбоо тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамтай зөвлөлдөн шийдэх болно. Япон дахь Монгол Оюутны холбооноос зохион байгуулдаг СПОРТЫН НААДАМ-ын дүнг харгалзан үзэх ба өмнөх жилийн дүнг та http://yamoh.org/?p=2791эндээс үзнэ үү

Pages: [1]
Mingle Forum by cartpauj
Version: 1.0.33.3; Page loaded in: 0.033 seconds.