Япон дахь Монгол Оюутны Холбоо

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Posted by
/

SONY DSCУрин хаврыг угтан сакүра цэцэг дэлгэрч, 4 сар айлчлан иржээ

 Арлын Япон улсад суралцаж буй нийт оюутнууд та бүхэндээ Япон дахь Монгол Оюутны  Холбоог төлөөлөн хичээлийн шинэ жил мэндчилгээ дэвшүүлж байна.

 Энэ хичээлийн жилд, Япон даяар суралцагч нийт Монгол оюутнуудыг хамарсан,  залуучууд та бүхний өөрсдийн идэвхитэй оролцоо, хичээл зүтгэлээр бүтэх олон ажлыг  төлөвлөөд байна. 

Ойрын хугацаанд явагдах үйл ажиллагаанаас дурдвал, бидний тогтмол зохион байгуулдаг Токиод шинээр ирэх оюутнуудын угталт уулзалт, Монголчуудын Хаврын Баяраас гадна оюутны бүртгэлийн сайжруулалт, Япон дахь Монгол оюутан залуусын мэргэжил сонирхлын дагуух бүлгэмүүд, уулзалт арга хэмжээнүүдийн мэдээллүүдийг хүргэхээр ажиллах юм.

Бидэнтэй хамтарч, хоорондын харилцаа холбоогоо улам сайжруулахыг уриалъя.

Япон, Монгол хоёр улсын харилцаа жил ирэх тусам өргөжиж, олон салбарт хамтран ажиллаж байна. Дөнгөж саяхан, 3 сарын 30,31-ны өдрүүддэд Японы ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад айлчилсан нь үүнийг тодорхой харууллаа. Энэ хэмжээгээрээ Монгол улсын цаашдын хөгжил дэвшилд Японд суралцагч оюутан залуус бидний оруулах хувь нэмэр, үүрэг оролцоо өсөх биз ээ.

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”

Та бүхэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.

Хүндэтгэн ёсолсон, 

Япон дахь Монгол Оюутны Холбоо 

Тэргүүн Д.Батчунаг