Тоглолт 5 сарын 4 өдөр (土) болно.
19:00~21:00 хүртэл [18:00 цагаас оруулж эхэлнэ]
Газар: LIVE HOUSE BUDDY(ライブハウスバディ)
東京都練馬区旭丘1−77−8双葉会館B2F
Монголын рок поп хөгжмийн томоохон төлөөлөгчид болох Маднесс, Отгоо, Ocean`s 11 хамтлагийн Буянаа нар Эргэн Дурсахуй тоглолтоо Япон улсад ГАНЦХАН удаа хийх гэж байна. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Билет:
- Урьдчилсан захиалга буюу e-ticket: ¥3500
- Тухайн өдөр : ¥4000
Энэ жилийн онцлог: Энэ жилээс анх удаа LIVE HOUSE буюу амьд хөгжмийн зориулалтын концертын танхимд “Эргэн Дурсахуй” тоглолт маань болох юм. Заагдсан суудал тэр бүү хэл суудал ч байхгүй, сул талбай учир, та жинхэнэ амьд хөгжмийг мэдэрч, чөлөөтэй байж, найган бүжиглэх ч бүрэн боломжтой юм. Мөн, удаан уулзаагүй найзуудтайгаа Монгол амьд хөгжмийн аянд пиво шимж уух жаргалыг энэ орой л мэдрэх боломжийг танд олгож байгаагаараа онцлогтой юм.
Хамтлагийн дуучдын танилцуулга:
Маднесс: “Хотын Гудамж” гэдэг дуугаар бидний зүрхэнд хоногшсон Маднесс хамтлаг нь 1997 онд байгуулагдсан ба тэр цагаас хойш монголын Рок Поп-д өөрийн нэрээ үлдээсэн манай амьд хөгжмөөр овоглосон ууган хамтлагуудын нэг юм. Өөрийн гэсэн 2-CD-тэй ба, одоо 3 дахь CD нь хэвлэлтэнд ороход бэлэн болоод байгаа юм. Тэгэхээр Маднесс хамтлагийн шинэ дуунууд болон, түүгээр ч зогсохгүй бидний хайрт Харанга хамтлагийн дуунуудыг дуулах бүрэн эрхтэй учир та бүгдийг Монголын амьд хөгжмийн түүхээр аялуулна гэдэгт итгэлтэй байна.
Алтернатив Отгоо: “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч”,”Заримдаа л”,”Чамдаа зориулъя” зэрэг дуунуудаараа биднийг байлдан дагуулж чадсан Алтернатив Отгоо маань Япон дахь та бидэнтэйгээ хамт нэгэн үдшийг өнгөрөөхөөр боллоо. Тэрээр өөрийн бие даасан 2 дахь СД-гээ гаргаад удаагүй байгаа бөгөөд арлын Японд суугаа бидэндээ зориулж шинэ цомгоосоо бас танилцуулах юм.
Буянаа: Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөгч Ocean`s 11 хамтлагаар овоглосон дуучин Буянаа маань та бүхэнд жинхэнэ ACOUSTIC оройг мэдрүүлэх болно. Ocean`s 11 хамтлаг нь 2007 онд Great Mongolian Songs цомгоороо Монголын амьд хөгжмийн загалмайлсан эцэг гэгдэх Өргөө, Титэм гэх зэрэг хамтлагуудын дуунуудыг цоо шинээр ранжроклож 80, 90-ээд оныг дахин амилуулж чадсаныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс ч “Эргэн Дурсахуй” тоглолт-г тэдгээр дуунуудгүйгээр төсөөлөгдөшгүй билээ. Тэрээр өөрийн гитараа барин та бүхэн ACOUSTIC хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэхээр зэхэж байгаа юм.
ЖИЧ: Энэхүү тоглолт нь ашгийн төлөө бус юм.
Тоглолтонд оролцох хамтдаг дуучид нь сайн дураараа энэхүү тоглолтонд оролцож байгаа бөгөөд тоглолтын тасалбарын орлогоор уран бүтээлчдийн онгоцны билет, байр хоолны зардал зэргийг гаргана. Хэрвээ ямар нэг ашиг гарсан тохиолдолд, ЯМОХ-с Монголд жил бүр зохион байгуулдаг Summer Workshop буюу Зуны ажилд зарцуулах болно.
Зуны ажил нь ЯМОХ-с Монголд зохион байгуулдаг цорын ганц үйл ажиллагаа бөгөөд хандив, тусламжийн агуулга бүхий үйл ажиллагаа болон Монголын хүүхэд залуучуудад Японд сурах боломжийг нээж өгөх зорилготой үйл ажиллагаанаас тогтдог.
2012 оны Зуны ажлаар: Налайх дүүргийн Голомт Цогцолбор сургуульд 2 сая 100 мянган төгрөгийн үнэ бүхий сурагчдын хичээлийн хэрэгсэл, комьпютер, хэвлэгч машин зэргийг хандивласан. Зургийг доорхи холбоосоос үзэж сонирхоно уу.
https://picasaweb.google.com/yamoh.admin/2012SummerWorkshopDonationToGolomtTsogtsolborSchool
2010 оны Зуны ажлаар: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 9-н жилийн сургуульд нийн 526 ном, сурах бичиг хандивласан юм.
Төлбөр төлөх арга:
Та доорхи данс руу ¥3500 шилжүүлээд, info@yamoh.org руу шилжүүлсэн эсэхээ өөрийн нэр, утастайгаа хамт майл явуулна. Үүнийг шалгасны дараа, биднээс тань руу e-ticket буюу урилга таны майл хаяг руу явуулах юм. Тоглолтын үүдэн дээр Майл-р явуулах зааврын дагуу бүртгүүлснээр та тоглолтоо үзэх боломжтой болох юм.
Юүчо-с шилжүүлэх үед:
[記号番号] 14110- 96154401
Бусад банкнаас шилжүүлэх үед:
ゆうちょ銀行
[店名] 四一八 (読み ヨンイチハチ)
[点番] 418 「預金種目」普通預金 [口座番号] 96154401
エルデネトグトフ トゥブシンバト (ERDENETOGTOKH TUVSHINBAT)