Япон дахь Монгол Оюутны Холбоо

Далайн Аялал 2014 – Зуны зугаатай аялал

Posted by
/

За сайн байцгаана уу? Дэлгэр зуны мэндийг дэвшүүлье.

Япон улсад суралцахаар ирсэн шинэхэн оюутнууддаа японы далайг үзүүлэнгээ үеийн залуус, сэнпай коохай нартайгаа танилцан 2 өдрийг агаар салхинд далайн эрэг дээр хөгжилдөн өнгөрөөх зорилготойгоор энэхүү далайн аяллыг жил бүр зохион байгуулдаг юм.

Энэ жил 6 сарын 28, 29-ны өдрүүдэд Шизүока мужийн Ширахама болон Юмигахама далайн эрэгрүү явахаар боллоо. Нийтдээ 25 орчим хүн явахаар төлөвлөж байгаа бөгөөд автобус түрээслэн бөөнөөрөө 28ны өглөө Токиогоос хөдлөцгөөнө. Мөн бөөнөөрөө тусгай байшин түрээслэн хонох юм.

Хоноглох буудал : http://www.jalan.net/yad320955/?vos=evpajal0131x0153465

Далайн эрэг : http://www.izu-shirahama.jp/
http://www.minami-izu.jp/entry.html?id=3383

Үнэ: Нэг хүний 13’000¥ (буудал,автобус, хоол, уух юм багтсан)

Зуны улирлыг зугаатай өнгөрүүлцгээе :))