Home
ЯМОХ-Шатар, 100 буудалт даамны тэмцээн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Munkhzul   
2009 оны 11-р сарын 28, Бямба гариг, 08:41

2009 оны 12 сарын 26,27 (Бямба, Ням гараг)

Сайн байцгаана уу оюутан залуусаа. Японд суралцагч оюутан залуусынхаа дунд нөхөрсөг харилцааг тогтоох , хамтдаа цагаа үр бүтээлтэйгээр, зөв боловсон хөгжилдөн өнгөрүүлэх зорилгоор Спорт Наадам -2009 Шатар, 100 буудалт даамны тэмцээндээ оролцохыг урьж байна.

1.Тэмцээний бүртгэл:

Оролцохыг хүссэн багуyд Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. руу мэдүүлгээ явуулна уу.

Ангилал тус бүрд эхэлж мэдүүлгээ өгсөн эрэгтэй 12, эмэгтэй 12 оролцогчийг тэмцээнд оруулaxaaр тѳлѳвлѳж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 29, Ням гариг, 11:16
Дэлгэрэнгүй...
 
ЯМОХ-Ширээний теннисний тэмцээн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Э.Уян   
2009 оны 11-р сарын 27, Баасан гариг, 14:00

2009 оны 12 сарын 26 (Бямба гараг)

Сайн байцгаана уу оюутан залуусаа. Японд суралцагч оюутан залуусынхаа дунд нөхөрсөг харилцааг тогтоох, хамтдаа цагаа үр бүтээлтэйгээр зөв боловсон, хөгжилдөн өнгөрүүлэх зорилгоор Спорт Наадам -2009 Ширээний теннисний тэмцээнд оролцохыг урьж байна.


1.Тэмцээний бүртгэл:

Оролцохыг хүссэн багууд Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. руу мэдүүлгээ явуулна уу.

Эхэлж мэдүүлгээ өгсөн эрэгтэй 9,  эмэгтэй 9,  9 холимог хосыг оролцогчийг тэмцээнд оруулна*.

Мэдүүлэгт:

1. Нэр, Байршил (Токио,Осака г.м )

2. Сурдаг сургууль

3. Холбогдох утас, и-мэйл зэрэг мэдээллээ багтаана.

Мэдүүлгийн эцсийн хугацаа: 2009 оны 12 сарын 24 ны 00: 00 цаг (Тоглогчид бүрдээгүй тохиолдолд тухай өдрийн өглөө хүртэл)

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 28, Бямба гариг, 13:49
Дэлгэрэнгүй...
 
Япон дахь Монголын Оюутны холбооны спортын наадам-2009 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Сайнбаяр   
2009 оны 11-р сарын 16, Даваа гариг, 12:20

2009 оны 12 дугаар сарын 26-27

Сайн байцгаана уу? Оюутан, залуусаа. Та бүхний энэ өдрийн амрыг эрье.

ЯМОХ-оос Японд суралцагч оюутан залуусын дунд жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн жилээс улам өргөжиж, Спорт наадам болж, энэ наадамд ордог спортын төрлийн тоо нэг нэгээр нэмэгдсээр байна. Энэ жил бидний зүгээс урьдын адил сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даамын төрлүүдийг хамруулан 2 өдрийн спортын наадмыг зохион байгуулахаар шийдээд байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 12-р сарын 25, Баасан гариг, 10:02
Дэлгэрэнгүй...
 
Шинэ удирдах зөвлөл албан ёсоор ажлаа хүлээж авлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Сайнбаяр   
2009 оны 11-р сарын 16, Даваа гариг, 12:17

2009 оны 10-р сарын 24-ний өдөр Япон дахь Монгол Оюутны Холбооны (ЯМОХ) өөрийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичлээ. Эл өдөр 2008-2009 оны удирдах зөвлөл, өөрсдийн хийсэн нэг жилийн ажлаа Японд сурч буй бусад нөхөддөө тайлагнан 2009-2010 оны шинэ удирдах зөвлөлийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 16, Даваа гариг, 12:19
Дэлгэрэнгүй...
 
ЯМОХ-ын ТАЙЛАН, СОНГУУЛЬ: 10/24-ны 11 цагаас Элчин дээр PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ц.Гэрэлт   
2009 оны 10-р сарын 14, Лхагва гариг, 00:49
ЯМОХ-ын ТАЙЛАН, СОНГУУЛЬ: 10/24-ны 11 цагаас Элчин дээр

Сайн байцгаана уу !
ЯМОХ-ын ТАЙЛАН, Удирдах Зөвлөлийн СОНГУУЛИЙН цаг тодорхой боллоо.
Хэзээ : 2009 оны 10-р сарын 24-ны өдөр (Бямба гараг) 11:00 - 15:00 цагийн хооронд
Хаана : Монгол Улсаас Япон Улсад Суугаа Элчин Сайдын Яамны Хурлын танхим
Хэн оролцож болох: ЯМОХ-ын үйл ажиллагааг сонирхсон, үйл ажиллагаанд оролцдог хэн бүхэн оролцох эрхтэй
ЯМОХ-ын Удирдах Зөвлөлд нэрээ дэвшүүлэх оюутнууд хавсаргасан файлыг бөглөн сонгуулийн өдөр хэвлэмэл байдлаар авчирна уу. Сонгуулийн өдөр хүрэлцэн ирж чадахгүй бол Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаяг руу илгээнэ үү.
Япон дахь Монгол Оюутны Холбоо
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 19, Пүрэв гариг, 13:21
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 5 -с 6

Follow yamohorg on Twitter

Холбоотой хэрэглэгчид

Манайд 6 зочид онлайн

Нэвтрэх



Valid XHTML and CSS.