2009 оны 12 сарын 26(Бямба гариг), 27(Ням гариг)
Ерөнхий ивээн тэтгэгч "JUGAMO Bridge Group"
1. Тэмцээний зорилго: Cпортоор дамжуулан Японд суралцагч оюутан залуусынхаа дунд нөхөрсөг харилцааг тогтоох , хамтдаа цагаа үр бүтээлтэйгээр зөв боловсон хөгжилдөн өнгөрүүлэх боломжийг бий болгоход Спортын наадмын маань гол ач холбогдол оршино. Мөн үүний хажуугаар оюутнууддаа ЯМОХ-ын танилцуулга хийх , Хаврын баяр , Шинэ жил , Урам гэх мэт цааш цаашдын үйл ажиллагаандаа хамтран ажиллах суурийг тавих зорилготой билээ.
2. Тэмцээний бүртэл
Оролцохыг хүссэн багууд
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
гэсэн хаягруу мэдүүлгээ явуулна.
Эхэлж мэдүүлгээ өгсөн эрэгтэй 16 , эмэгтэй 6 багийг тэмцээнд оруулна*. Мэдүүлэгт 1. Багийн нэр, Байршил (Токио,Осака г.м ) 2. Гишүүдийн нэрсийн жагсаалт, хувийн дугаар, сурдаг сургууль 3. Багийн ахлагчтай холбогдох утас, и-мэйл зэрэг мэдээллээ багтаана.
Мэдүүлгийн эцсийн хугацаа: 2008 оны 12 сарын 12 ны 17: 00 цаг Хоцорсон багийг бүртгэхгүй .
3. Тэмцээний хураамж: Эрэгтэй баг 6500円 Эмэгтэй баг 6000円
Хураамжаас олсон бүх мөнгө тэмцээний зохион байгуулах зардал болон шагналд зарцуулагдах болно.
4. Шагнал. Эрэгтэй төрөл I байр "Шилжин явах цом", баярын бичиг, 30000円 II байр Баярын бичиг, мөнгөн шагнал 15000円 III байр Баярын бичиг 10000円 Шилдэг тоглогч Баярын бичиг, мөнгөн шагнал 5000円
Эмэгтэй төрөл I байр "Шилжин явах цом", баярын бичиг, 20000円
II байр Баярын бичиг, мөнгөн шагнал 10000円 Шилдэг тоглогч Баярын бичиг, мөнгөн шагнал 4000円
Шагналын сан нь нийт бооцооны мөнгөнөөс зохион байгуулах зардлыг хассан дүн болно.
5. Болох газар,цаг 12 сарын 26(Бямба гариг) 09:00-19:00 Токио хот Нэрима дүүрэгХикаригаока 2 дунд сургуулийн зал (練馬区立光が丘第二中学校体育館) 〒179-0072 練馬区光が丘7-1-1
地下鉄都営大江戸線 出口A4 歩行7分 Токио метро Оо-эдо шугам , Хикаригаока буудал , А4 гарц
1. Японы хуулиар дунд сургууль дээр архи, тамхи хориотой тул сургуулийн хашаан дотор архи тамхи хэрэглэхийг ХАТУУ ХОРИГЛОНО!!!
ЯМОХЫH ЗҮГЭЭС ТАМХИГҮЙ ТЭМЦЭЭНИЙГ УРИАЛЖ БАЙНА!!!
Зайлшгүй татах шаардлагатай хүмүүс Tамхийг зөвхөн зохион байгуулагчдын бэлдсэн, тусгай заагдсан газар татахыг нийт оролцогч, хөгжөөн дэмжигчдэд анхааруулж байна!!
2. Зал руу гадуур өмсдөг гуталтай орох хориотой тул солих пүүз, улавчтай ирцгээгээрэй!
Сургуулиас улавч тарааж өгөх ч олон хүнд бүгдэд нь хүрэлцэхгүй байх магадлалтай.
12 сарын 27(Ням гариг) 09:00-19:00 Токио , Кодайра хот Хитоцүбаши Их Сургуулийн Кодайра кампусын зал (Зурган дээрх 5 дугаартай барилга) 一橋大学小平国際キャンパス体育館 〒187-0045 東京都小平市学園西町1-29-1
中央線国分寺駅で西武多摩湖線に乗換え 一橋学園駅下車南口から徒歩約 7分 Change to the Seibu Tamako Line from the Chuo Line at JR Kokubunji Station Hitotsubashi-Gakuen Station
6. Тэмцээний дүрэм
6.1 Тэмцээний товч Заавар
-Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр явагдана. -Тэмцээн сонирхогчдын сагсан бөмбөгийн дүрмээр явагдана. -Тэмцээнд оролцох баг бүр 5-9 хүний бүрэлдэхүүнтэй байна. -Багууд мэдүүлэгт нэрийг нь оруулаагүй тоглогчийг бүрэлдэхүүндээ оруулж тоглохыг хориглоно. 1 тоглогч 2 багаас зэрэг тоглохыг хориглоно. -Шүүлтийг хялбар байлгах үүднээс баг тус бүр хувийн дугаартай, 2 ээлжийн хувцсаар жигдэрсэн байх шаардалагатай.(дугааргүй тоглогчийг тоглолтонд оруулахгүй.) -Тэмцээний өглөө шууд хэсгийн тоглолтууд явагдаж эхэлнэ.
6.2 Аварга шалгаруулах журам
Бүртгүүлсэн багуудыг доорх байдлаар өрсөлдүүлэн , аваргыг шалгаруулах болно.
Эрэгтэй багийн тоглолт:
 Эмэгтэй багийн тоглолт:
a.Хэсгийн тоглолт
16 эрэгтэй, 6 эмэгтэй баг
4 баг 1 зонд хуваарилагдан хоорондоо тойргоор тоглоно. Хожлын эрэмбээр эхний 2 баг дараагийн шатанд шалгарна.
- 2 багийн хожлын тоо тэнцсэн тохиолдолд аль нь хожсон болохыг харгалзан, хожсон баг нь цаашид тоглоно.
- 2 буюу түүнээс дээш багийн оноо тэнцсэн тохиолдолд оноо тоолно.
Тоглолтын цаг:
|
бие халаалт |
тоглолт |
Time out
|
Завсарлага |
Бусад |
TOTAL |
| Эрэгтэй |
3 мин |
7мин x 2 үе |
2 мин |
1 мин |
5 мин |
25 мин |
| Эмэгтэй |
3 мин |
5мин x 2 үе |
2 мин |
1 мин |
4 мин |
20 мин |
Цагийг цэврээр тооцно./Шүгэл дуугарсан үед цаг зогсоно/
Довтолгооны үед алдаа хийсэн тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ. 1 үед багийн алдаа 4 өөс дээш болсон тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ.
Тоглогчийн хувийн алдаа 4 болсон тохиолдолд талбайгаас гарна.
Хамгаалалтын 3 секунд тоолно.
Тоглолтоос хоцорсон багийг 3 мин хүлээгээд талбайд гарч ирээгүй тохиолдолд 6:0 оор эсрэг багт хожлыг өгнө.
b. Шувтаргын тоглолт
8 эрэгтэй 4 эмэгтэй Хэсэг бүрээс гарсан эхний 2 багууд хоорондоо оноолтоор тоглоно. Нэг хэсэгт байсан 2 баг хоорондоо тоглохгүй. Хожигдсон багууд тэмцээнийг дуусгаж , хожсон багууд дараагийн шатанд гарна.
Тоглолтын цаг:
|
бие халаалт |
тоглолт |
Time out
|
Завсарлага |
Бусад |
TOTAL |
| Эрэгтэй |
3 мин |
8мин x 2 үе |
2 мин |
1 мин |
5 мин |
27 мин |
| Эмэгтэй |
3 мин |
6мин x 2 үе |
2 мин |
1 мин |
4 мин |
22 мин |
Цагийг цэврээр тооцно./Шүгэл дуугарсан үед цаг зогсоно/
Довтолгооны үед алдаа хийсэн тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ. 1 үед багийн алдаа 4 -с дээш болсон тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ.
Тоглогчийн хувийн алдаа 5 болсон тохиолдолд талбайгаас гарна.
Хамгаалалтын 3 секунд тоолно.
-Тоглолтоос хоцорсон багийг 3 мин хүлээгээд талбайд гарч ирээгүй тохиолдолд 6:0 оор эсрэг багт хожлыг өгнө.
c.Хагас шигшээ тоглолтууд
4 эрэгтэй Шувтаргын тоглолтоос гарч ирсэн 4 баг 2,2 оороо тоглоно. Хагас шигшээд хожсон багууд аваргын төлөө тоглоно. Хожигдсон багууд 3 байрын төлөө тоглоно.
Тоглолтын цаг:
|
бие халаалт |
тоглолт |
Time out
|
Завсарлага |
Бусад |
TOTAL |
| Эрэгтэй |
3 мин |
8мин x 2 үе |
2 мин |
1 мин |
5 мин |
27 мин |
| Эмэгтэй |
|
|
|
|
|
|
Цагийг цэврээр тооцно./Шүгэл дуугарсан үед цаг зогсоно/
Довтолгооны үед алдаа хийсэн тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ. 1 үед багийн алдаа 4 өөс дээш болсон тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ.
Тоглогчийн хувийн алдаа 5 болсон тохиолдолд талбайгаас гарна.
Хамгаалалтын 3 секунд тоолно.
-Тоглолтоос хоцорсон багийг 3 мин хүлээгээд талбайд гарч ирээгүй тохиолдолд :0 оор эсрэг багт хожлыг өгнө.
d. Шигшээ тоглолтууд
4 эрэгтэй 2 эмэгтэй баг
Хагас шигшээд хожсон эрэгтэй 2 баг аваргын төлөө, хожигдсон 2 баг 3 байрын төлөө тоглоно.
Шувтаргын тоглолтоос гарч ирсэн 2 эмэгтэй баг аваргын төлөө тоглоно.
Тоглолтын цаг:
|
бие халаалт |
тоглолт |
Time out
|
Завсарлага |
Бусад |
TOTAL |
| Эрэгтэй |
3 мин |
9 мин x 2 үе |
2 мин |
1 мин |
6мин |
30 мин |
| Эмэгтэй |
3 мин |
7 мин x 2 үе |
2 мин |
1 мин |
5мин |
25 мин |
Цагийг цэврээр тооцно./Шүгэл дуугарсан үед цаг зогсоно/
Довтолгооны үед алдаа хийсэн тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ. 1 үед багийн алдаа 4 өөс дээш болсон тохиолдолд торгуулийн шидэлт гүйцэтгэнэ.
Тоглогчийн хувийн алдаа 5 болсон тохиолдолд талбайгаас гарна.
Хамгаалалтын 3 секунд тоолно.
-Тоглолтоос хоцорсон багийг 3 мин хүлээгээд талбайд гарч ирээгүй тохиолдолд 6:0 оор эсрэг багт хожлыг өгнө.
d. Тэмцээний шүүгч
Тоглолтын турш шүүгчид тоглолтыг удирдах бөгөөд, тоглогчид шүүгчийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Нэг тоглолтыг 2 шүүгчтэйгээр явуулна.
Ямар нэгэн зүй бус харьцаа гаргавал баг, тамирчдыг тоглолтоос хасах хүртэлх арга хэмжээг авна.
6. Нэмэлт тэмцээнүүд
a. 3 онооны шидэлтийн тэмцээн
Оролцогчид нь эрэгтэй ,эмэгтэй тамирчид байх болно.Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс хэн ч оролцох эрхтэй. Оролцогчид 5 байрлалаас тус бүр 2 шидэлт гүйцэтгэнэ. 1 гол нэг оноо. Сүүлийн гол Money ball 2 оноо. Хамгийн их оноо авсан эхний 3(8 цөөөн тохиолдолд 2) оролцогчийг дараачийн шатанд өрсөлдүүлж 1,2(8 цөөөн тохиолдолд зөвхөн 1) байрыг шалгаруулна. Бүртгэл: 当日 Оролцох хураамж: 500円 Шагнал: I байр Баярын бичиг, шагналын сангийн 70%, II байр Баярын бичиг, шагналын сангийн 30%
b. Хос шидэлтийн тэмцээн*

1эрэгтэй, 1 эмэгтэй тоглогчоос бүрдэх баг болж орно. Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс хэн ч оролцох эрхтэй. Нийт 12 хүртэлх багийг бүртгэнэ.Тэмцээн 2 шаттай. 1 шат Оролцогчид зурагт заасан даррааллын дагуу (1,2,3,4,5,6) заагдсан байрлалууд дээр очиж , ээлжилж шидэлтээ гүйцэтгэнэ. Багууд 1 минутын дотор шидэлтээ гүйцэтгэнэ. Байрлал 1: 1 оноо Байрлал 2 3 оноо Байрлал 3 2 оноо Байрлал 4 5 оноо Байрлал 5 4 оноо Байрлал 6 7 оноо
Хамгийн сайн амжилт үзүүлсэн 3(8 цөөөн тохиолдолд 2) багийг дараачийн шатанд орно. 2 шат Шалгарсан багууд 1 шатны дүрмээр тоглож, хамгийн сайн амжилт үзүүлсэн эхний 2(8 цөөөн тохиолдолд 1) багийг шалгаруулна. Бүртгэл: 当日 Оролцох хураамж: 500円 Шагнал:I байр Баярын бичиг, шагналын сангийн 70%, II байр Баярын бичиг, шагналын сангийн 30%
c. Сумочидтой хийх нөхөрсөг тоглолт * Хэсгээс гарсан 8 баг бүрээс 1 тоглогч оролцуулсан баг бүрдүүлж, Мэргэжлийн сумо бөхчүүдийн багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөж байна.
7. Анхааруулга:
- Японы хуулиар дунд сургууль дээр архи, тамхи хэрэглэх нь хориотой тул, тамхийг зөвхөн тусгай заагдсан газар татах.
- Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
- Тэмцээний зааланд гадуур өмсдөг гуталтай орохгүй байх. Залны паркет хүйтэн тул өмсөх улавчтайгаа ирэхэд илүүдэхгүй байх.
- Хувийн эд зүйлсээ өөрсдөө хямгадана уy.Алга болсон зүйлсийг зохион байгуулагч хариуцахгүй.
- Хог хаягдлаа авч харихыг хүсэж байна.
8. Зохион байгуулагч талын эрх, үүрэг
Зохион байгуулагч тал дараах үүргийг хүлээнэ: 1.Тэмцээний бэлтгэл ажлыг хангах: зал захиалах, зар тараах 2.Багуудыг бүртгэж , тэмцээнтэй холбоотой мэдээллийг тараах 3.Тэмцээнийг шударгаар удирдан явуулах 4.Тэмцээний явцад тухайн залтай хийсэн гэрээгээ мөрдөх, заалны журмыг тэмцээнд оролцогчдод сахиулах 5.Тэмцээний явцад гарсан бэртэл гэмтлийг зохион байгуулагч тал хариууцахгүй. Тэмцээний үеийн эрсдэлийн даатгал гэж байдаг тул хэрэв хүсэлт гаргавал даатгалд хамруулж өгч болно.
6.Хувийн эд зүйлсээ өөрсдөө хямгадана уy.Алга болсон зүйлсийг зохион байгуулагч хариуцахгүй.
Зохион байгуулагч тал дараах эрхтэй: 1.Тэмцээний дүрмийг зөрчсөн баг, оролцогчдод шаардлага тавих. 2.Шаардлага биелүүлээгүй баг,оролцогчдод анхааруулга өгөх, шаардлагатай гэж үзвэл тэмцээнээс хасах
*тэмдэг тавигдсан зүйлүүд Өөрчлөгдөх магадлалтай
Хүндэтгэсэн
Тэмцээний зохион байгуулах хороо
Япон дахь Монгол Оюутны Холбоо
|