Home Мэдээ "Бид Нар Хамтдаа"
"Бид Нар Хамтдаа" PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Амгалан   
2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 02:09


Хэдийгээр Монгол улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хүн амын багагүй хувь нь нүүдлийн аж ахуйгаар амьдардаг боловч,тэрхүү аж ахуйчид маань өвлийн хүйтнийг өөрсдийн уламжлалт арга ухаанаар даван туулсаар ирсэн билээ. Гэвч өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Монголд цаг агаарын байдал эрс хүйтэрч, их хэмжээний цас  орж малын бэлчээрийг бараг нилэнхүйд нь бүрхэн мал бэлчээрлэх боломжгүй болоод байна. Мөн хөрсөн дээрх цасны хэмжээ эрс нэмэгдсэнээс олон мянган малчин өрх төвөөс тусгаарлагдан, тэдэнтэй холбоо тогтоох боломжгүй болж, яаралтай тусламж болон шаардлагатай үйлчилгээг авч чадахгүй хэмжээнд хүрч, "зуд"-н гамшиг нүүрлээд байна.  Энэхүү зудаар одоогийн байдлаар 1 сая орчим мал(нарийн тоог гаргах боломжгүй байгаа) хорогдоод байгаа  бөгөөд, хүний амь нас ч хохирсон мэдээтэй байна.

Эх оронд маань тохиолдож буй энэхүү гамшигийн үед Япон Улс дахь монгол оюутнуудийн төлөөлөл болсон Япон дахь Монгол Оюутны Холбоо(цаашид ЯМОХ гэх)-ны зүгээс тэрхүү гамшигт нэрвэгдж буй малчин өрхүүдэд туслах зорилгоор "Бид Нар Хамтдаа" аяныг зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд ЯМОХ-н зүгээс "зуд"-ад нэрвэгдсэн өрхүүдэд тусламж болох эд материалыг Японд цуглуулж, Монгол руу тээвэрлэх болон, Монголд очсон хойно хамгийн шаардлагатай гэсэн өрхүүдэд эд материалыг хуваарилах ажлыг шаардлагатай субьектүүдтэй хамтран зохион байгуулахаар  төлөвлөөд байна.



Таныг ч мөн бидэнтэй хамтран ажиллаж, "зуд"-ад нэрвэгдээд буй өрхүүдэд туслана гэдэгт найдаж байна.
Та бидэнтэй дараах байдлаар  хамтарч болно.

1. "зуд"-ад нэрвэгдсэн өрхүүдэд тусламж болох эд материалыг Японд цуглуулахад.

Өвлийн хүнд бэрх цагт малчдад хэрэг болох

дулаан гутал, хувцас

том, жижиг лаа, шүдэнз,

малд нэмнээ болох даавуу зэрэг юу ч байсан болно.  Эдгээр зүйлсийг

 

186-0003

東京都国立市富士見台2-13-2サンビレッジ国立206

バヤル・デルゲルナラン  хаягаар илгээнэ үү.

着払い буюу хүлээж авах тал шуудангийн төлбөрийг төлөхөөр илгээхгүй байхыг анхаарна уу. Хандив гэсэн утгаараа дээрх хаяг хүртэлх илгээлтийн зардлыг та бүхэн өөрсдөө төлнө үү

Эд зүйлс хүлууж авах эцсийн хугацаа 2 сарын 13-ны өдөр.

 

2. Монгол руу тээвэрлэх ажилд.

3. Монголд очсон хойно хамгийн шаардлагатай гэсэн өрхүүдэд эд материалыг хуваарилах ажилд

тус тус хамтраx хүсэлтэй бол Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.   хаяг руу холбогдоно уу.

Дээрхээс өөр бусад аргаар "зуд "-д нэрвэгдсэн өрхүүдэд бидэнтэй хамтран туслах сонирхолтой бол мөн холбоо барина уу.

blog comments powered by Disqus
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 02:24
 

Follow yamohorg on Twitter

Valid XHTML and CSS.