| Оюутан Та Монголруу 29’000 иен-ээр |
|
|
|
| Бичсэн Ж.Дамдинцэрэн |
| 2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 02:46 |
|
Эрхэм Танд энэ өдрийн мэндийг хүргэе, 2010 оны 7, 8 саруудын Токио-Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгүүдэд дараах урамшууллуудыг зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна.
Монгол эх орондоо урьж, зуны амралтаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсч байвал бид танд дараах 2 төрлийн хямдралтай үнийг санал болгож байна.
Үүнд: 1. Хамгийн багадаа гадаадын 4 хүнтэй Монголд зорчих нөхцөлд гадаадын хүнд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд хоёр талдаа 79’000 иен, харин Та 29’000 иен тарифаар долоо хоног зорчих боломжтой. (Дээрх үнэнд такс орсон. Тийз долоо хоногийн хугацаанд хүчинтэй. Монголруу хамтдаа явж хамтдаа буцаж ирэх. Oнгоцны буудлаас тосон авах, явах үед нь онгоцны буудал руу хүргэж өгөх үйлчилгээ багтахын дээр зочид будал нэг өдөр үнэгүй. ) 2. Хамгийн багадаа гадаадын 4 хүнтэй Монголд зорчих нөхцөлд гадаадын хүнд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд хоёр талдаа 79’000 иен, харин Та 50’150 иен тарифаар нэг сар зорчих боломжтой. (Дээрх үнэнд такс орсон. Тийз нэг сарын хугацаанд хүчинтэй. Монголруу хамтдаа нэг өдөр явж харин буцаж ирэх нь тусдаа байж болно. Oнгоцны буудлаас тосон авах, явах үед нь онгоцны буудал руу хүргэж өгөх үйлчилгээ багтахын дээр зочид будал нэг өдөр үнэгүй. )
Тавигдах нөхцөл: Энэхүү хямдралтай урамшуулалд хамрагдахын тулд Та Япон улсад оюутан байх шаардлагатай бөгөөд ЯМОХолбооны бүртгэлд хамрагдсан байх ёстой. Бүртгүүлсний дараа таны бүртгэлийг МИАТ хувьцаат компаний Токио дахь төлөөлөгчийн газарлуу илгээж идэвхижүүлсэнээр хямдралтай урамшуулалд орох эрхтэй болох юм.
Бүртгүүлэх: Доорх электрон шуудан хаягруу дараах мэдээллээ явуулсанаар бүртгэгдэх юм. • Овог нэр • Төрсөн он сар өдөр • Электрон шуудан хаяг • Утасны дугаар • Гэрийн хаяг
• Сургуулийн нэр ( Хэддүгээр дамжааны оюутан ) • Сургуулийн үнэмлэхний хуулбар ( канондсан хуулбар эсвэл фото зураг )
үнэгүй тээвэрлэх ачааны хэмжээг бизнес зэрэглэлд 40 кг, энгийн зэрэглэлд 30 кг болгож танд илүү их боломж олгож байна.
Нэмэлт мэдээллийг
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
хаягаар (зөвхөн Япон хэлээр) хандаж лавлана уу.
Хүндэтгэн ёсолсон,
|
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг, 06:23 |



